Илтгэлийн сэдэв: Үндэсний Брэнд
Илтгэгчийн нэр: Сандагдоржийн Сайханбаяр, Талын Эзэн ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Боловсрол: СЭЗИС-ийн Бизнесийн Удирдлагын Тэнхим – Бизнес судлаач, эдийн засагч, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн магистр

 

Илтгэлийн сэдэв: Монгол улсын аялал жуулчлалын нэгдсэн бодлого
Илтгэгчийн нэр:, Сугирдоржийн Очир-Эрдэнэ. Монгол улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй “Ногоон хөгжил аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч, төслийн хүрээнд хэрэгжиж буй “Хүннү Гүрэн” дурсгалын цогцолбор, “Шаргалжуут” рашаан цогцолбор, “Гар Урчууд” цогцолбор, “Түрэгийн Эзэнт гүрэн” цогцолбор, “Динозавр” цогцолбор, “Майдар Эко хот” зэрэг олон төслүүд дээр ажилладаг.
Боловсрол: ШУТИС-ийн БАИСургуулийг Архитектур мэргэжлээр төгссөн. Барилгын мэргэшсэн зэрэгтэй архитектур, Хот төлөвлөлтийн мэргэшсэн зэрэгтэй архитектур.

Илтгэлийн сэдэв:
Илтгэгчийн нэр: Бат-Оршихын Манлай
Боловсрол: ШУТИС-ийн Компьютерийн шинжлэх ухаан Менежмэнтийн коллеж, Колорадогийн Их сургуулийн Компьютерийн шинжлэх ухааны бакалавр

Б.Дөлгөөн-ий Товч Намтар
Б.Дөлгөөн нь “Улаанбаатар Аналитикс” Хөгжлийн Судалгааны Хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, эдийн засагч юм. Тэрээр 2016-с 2018 онд АНУ-н Харвардын Их Сургуульд Олон Улсын Хөгжлийн Эдийн Засгийн чиглэлээр Нийтийн Удирдлагын Магистр-т суралцаж төгссөн. Магистрын зэрэг эхлэхээс өмнө Монголын Бизнес Хөгжлийн Холбоо-нд УЗ-н гишүүн, 2012-с 2014 онд “Тэнгэр Санхүүгийн Нэгдэл”-ийн охин компани “Тэнгэр Капитал” Үнэт Цаасны Компанид Дэд Захирал, 2010-с 2011 онд “Ньюком Групп”-т ТУЗ-н даргын туслах, ахлах санхүүгийн шинжээч, 2007-с 2009 онд “Мосдак” ХХК-д ахлах менежер-р тус тус ажиллаж байсан туршлагатай. Б.Дөлгөөн нь 2004-с 2007 оны хооронд АНУ-н Коннектикат Коллежид Математик Эдийн Засгийн Бакалавр-р суралцаж төгссөн. Түүний магистрын судалгааны гол сэдэв нь Монголын эдийн засгийн хөгжлийн талаар байжээ.
Б.Дөлгөөний Монгол хэлээр гаргасан бүтээлүүдийг дурьдвал АНУ-н Ерөнхийлөгч Барак Обамагийн “Мөхөшгүй Найдварын Гал” (2009), Томас Фрийдманы “Халуун Хавтгай Хавчигдмал Дэлхий” (2010), Херман Шеерийн “Эрчим Хүчний Бие Даасан Байдал” (2011),  Жонатан Войцелийн “Хятадыг 1 цагт” (2015) зэрэг номыг бусадтай хамтран орчуулсан бөгөөд “Бизнес төлөвлөгөө ба Сүнз” (2006), “Европын Холбооны Зах Зээлд Нэвтрэх Боломж” (2007) зэрэг номыг хамтран эрхлэн гаргажээ.