Хамт олон

Залуу Бизнес Эрхлэгчдийн Холбоо нь Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ‘гарааны бизнес эрхлэгчид болон энтерпренеруудын ажиллах ээлтэй орчинг бий болгоход бодлогоор дэмжлэг үзүүлэх, улмаар глобал түвшинд шинэ үеийн монгол бизнес эрхлэгчдийг өрсөлдүүлж энтерпренерт соёлыг Монгол улсад төлөвшүүлэх’ эрхэм зорилготой билээ.


Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалтай зэрэгцэн бидний өмнө тулгамдаж байгаа олон том сорилтыг даван туулж бэрхшээл бүрийг боломж хэмээн үзэж эрхэм зорилгын хүрээнд Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хоёр талын бизнес түншлэлийн орчинг сайжруулах, Солонгосын амжилттай бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжоор энтерпренеруудыг хангах, шилдэг практик, сайн туршлагыг хоёр улсын хооронд солилцох тогтмол үйл ажиллагааг тогтмол явуулж байна.