Алтан Гишүүнчлэл

Алтан гишүүнчлэлийн давуу тал

 

 

Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл (YEC) ТББ-ын Алтан гишүүн болсноор та дараах давуу талыг хүртэнэ. Үүнд:

 

  • Дотоодод болон дэлхий дахинд бизнесийн түншийн холбоо, сүлжээг бий болгох. Түншлэгч орнуудын гишүүдтэй дараах салбаруудад харилцаа холбоог бий болгох нь таныг орон нутгийн үе тэнгийнхэнтэй холбоо тогтоох боломжийг олгоно. Үүнд: Мэдээлэл харилцаа холбооны технологи, Боловсрол, Аялал жуулчлал ба Соёл, Хөдөө аж ахуй, Ложистик орно. YEC-ээс зохион байгуулах дээд хэмжээний уулзалтууд, орон нутгийн, бүс нутгийн болон олон улсын үйл ажиллагаагаар дамжуулан өөрийн сонгосон чиглэлээр сүлжээгээ улам өргөжүүл;
  • Дэлхийн хэмжээний үйл явдлуудын гэрч болох. YEC нь олон улс дахь түншүүдийнхээ зохион байгуулдаг дэлхийн хэмжээний арга хэмжээнд оролцох боломжийг олон улсын томоохон брэнд, компаниудтай ижил түвшинд Алтан гишүүддээ олгодог;
  • Эрх баригчид, бодлого боловсруулагчидтай санал солилцох. Засгийн газрын түвшинд эрх баригчид, бодлого боловсруулагчдаас шууд зөвлөгөө, саналыг YEC-ээр дамжуулан авах. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх;
  • Чадавх, мэдлэгээ өргөжүүл. YEC-ийн Алтан гишүүнчлэл нь бизнесийн соёл, тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны талаар дэлхийн өнцөг булан бүрээс илүү ихийг олж мэдэх боломжийг санал болгодог. Мэдлэг солилцож, өөрийн чадавхыг нэмэгдүүлэн үр шимийг нь олон нийтэд эргүүлэн өгөх;
  • Манай Судалгааны санд нэвтрэх бүрэн эрх. Холбогдох чиглэлээр хийгдсэн судалгааны олон зуун бүтээлийг монгол хэлээр, бүрэн хэмжээгээр нь авах;
  • Хамгийн сүүлийн үеийн мэдээг олж, сонирхож буй чиглэлээрээ мэдлэгээ шинэчил. Манай вебсайт, мэдээллийн товхимол, подкаст нь залуу бизнес эрхлэгчид, энтрепренеруудад мэргэжлийн сонирхолтой сэдвээр зөвлөгөө авах, хуваалцах платформыг бий болгож өгдөг.