Мөнгөн Гишүүнчлэл

Мөнгөн гишүүнчлэлийн давуу тал

 

 

Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл (YEC) ТББ-ын Мөнгөн гишүүн болсноор та дараах давуу талыг хүртэнэ. Үүнд:

 

  • Өөрийн бизнесийн салбарт шинэ хүмүүстэй уулзах платформ. МХХТ, Боловсрол, Аялал жуулчлал ба Соёл урлаг, Хөдөө аж ахуй, Логистик гэсэн 5 салбарт тэргүүлж буй хүмүүсийн сүлжээнд биечлэн хамрагдах боломж. Өөрийн гарааны бизнесээ танилцуулах, үнэ цэнтэй санал, зөвлөмжийг авах, олон нийтийн өмнө үг хэлэх, мэтгэлцэх чадвараа сайжруулах боломжууд танд нээгдэх болно;
  • Чадавх, мэдлэгээ өргөжүүл. YEC-ийн Мөнгөн гишүүнчлэл нь бизнесийн соёл, тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны талаар дэлхийн өнцөг булан бүрээс илүү ихийг олж мэдэх боломжийг санал болгодог. Мэдлэг солилцож, өөрийн чадавхыг нэмэгдүүлэн үр шимийг нь олон нийтэд эргүүлэн өгөх;
  • Манай Судалгааны санд нэвтрэх бүрэн эрх. Холбогдох чиглэлээр хийгдсэн судалгааны олон зуун бүтээлийг монгол хэлээр, бүрэн хэмжээгээр нь авах;
  • Хамгийн сүүлийн үеийн мэдээг олж, сонирхож буй чиглэлээрээ мэдлэгээ шинэчил. Манай вебсайт, мэдээллийн товхимол, подкаст нь залуу бизнес эрхлэгчид, энтрепренеруудад мэргэжлийн сонирхолтой сэдвээр зөвлөгөө авах, хуваалцах платформыг бий болгож өгдөг.