YEC Чуулган 2019

 

2019 “Монгол, Солонгосын Гарааны Бизнес Эрхлэгчдийн Чуулга Уулзалт”, Сөүл хот, БНСУ

 

БНСУ-ын ЗГ-аас зохион байгуулсан #ComeUp2019 олон улсын гарааны бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чуулгад Монголоос Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл (YEC Mongolia) нийт 10 Монгол, 5 Солонгос гарааны бизнес эрхлэгчдийн бүрэлдэхүүнтэйгээр өнгөрөгч сарын 25-28-ны өдрүүдэд оролцсон билээ.

 

Үйл ажиллагааны үеэр Солонгосын Гарааны Бизнес, Жижиг Дунд Үйлдвэрлэлийн Сайд Park Young-sun болон дэд сайд Kim Hak-do нар Young Entrepreneurs Council / Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөлийн Ерөнхийлөгч Namuun Battulga болон бусад удирдлагын төлөөллийг хүлээн авч уулзсан.

Уг уулзалтуудаар цаашдын харилцааг хэрхэн өргөжүүлэх болон ирэх жилүүдийн хоёр орны бизнесийн түншлэлийг авч үзэв. Мөн БНСУ-д сурч, ажиллаж буй монголчуудын бизнесийг дэмжих, хоёр улсын хооронд бизнес эрхлэхэд бодлогын хүрээнд ямар дэмжлэг хэрэгтэй байгаа зэргийг ярилцав.

 

 

#ComeUp2019 олон улсын чуулгад Монгол Улсаас гадна АНУ, Франц г.м гуч гаруй бусад орны бизнес эрхлэгчид оролцсон өргөн арга хэмжээ болов. Үйл ажиллагааны үр дүнгээр Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хоёр талын бизнес түншлэлийн орчинг сайжруулах анхны алхмууд болох Солонгосын хөрөнгө оруулагч, амжилтай бизнес эрхлэгч нартай нетворкинг хийж, хамтран ажиллах саналууд тавигдаж эхлээд байна.
Мөн Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл нь - Kyongbok Их Сургууль - Rehoboth (Солонгосын төрийн оролцоот бизнес эрхлэгчдийг дэмжих төв) - Солонгосын Мобайл Тоглоомын Холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
Нийт Монголын гарааны бизнес эрхлэгч Та бүхнийг ирэх онд идэвхитэй оролцохыг урьж байна!

 


Young Entrepreneurs Council / Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл