Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

 

 

Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ нь Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай 2020 оны 03 сарын 17-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулав.

 

Талууд нь цаашид Төрөөс инновацын талаар баримтлах бодлого, “Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр-II” зэргийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн шинжлэх ухаан, инновацын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, харилцан туршлага солилцох, гарааны бизнес эрхлэгчдийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилгоор энэхүү санамж бичгийг байгуулаад байна.

 

Санамж бичгийн хүрээнд инновацын үйл ажиллагааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх; гарааны компанийн инновацын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх; шинжлэх ухааны парк, инновацын төвийг хөгжүүлэх чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх; инновацын тэргүүлэх чиглэлээр гадаад, дотоодын эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх судалгаа, төсөл, хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.