Японы Элчин сайд Кобаяши Хироюки YEC-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

 

2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ (YEC)-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтаар 2021 онд болох Токиогийн олимпын үеэр зохион байгуулахаар төлөвлөж байгаа “Mongolian Night in Tokyo-2021” арга хэмжээний талаар санал солилцсон бөгөөд цаашлаад Монголын гарааны бизнесүүдийг дэмжих, хоёр Улсын хоорондох экспортыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол залууст Японы өнөөгийн зах зээлийн талаархи мэдлэг, туршлага олгох сургалтыг хамтран зохион байгуулах боломжуудыг авч хэлэлцлээ.

Уулзалтад Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй элчин сайдын яамны төлөөлөл; Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ (YEC)-ын гишүүд О.Тэнүүн (Оюуны Ундраа групп), Г.Дашням (MT групп), Ж.Энхжаргалан (BRB ХХК), Гүйцэтгэх захирал Т.Мөнхмарал нар байлцлаа.