Монголын Уламжлалт анагаах ухааны хүрээлэнтэй гэрээг үзэглэлээ

 

“Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл” ТББ нь Монголын Уламжлалт анагаах ухааны хүрээлэнтэй “Эмийн ургамал тариалах боломжийн тандалт болон аж үйлдвэрийн материал боловсруулалтын судалгаа”-ны төслийн хүрээн дэх үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх гэрээг үзэглэлээ.

 

“Эмийн ургамал тариалах боломжийн тандалт болон аж үйлдвэрийн материал боловсруулалтын судалгаа” төслийг “Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл” ТББ-ын шугамаар, БНСУ-ын Дэгү Ханы их сургууль Эрдмийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгт тулгуурлан Монголын уламжлалт анагаах ухааны номзүйн судалгаа болон мэдээллийн санг байгуулах; монголын эмчилгээний ургамлын гаралт үе мөчний эрүүл мэнд, биеийн өөх багасгах нөлөөтэй материал гаргаж авах; материалын чанарын стандартчилалыг хийх; үе мөчний эрүүл мэнд болон биеийн өөх багасгах нөлөөтэй эмчилгээний ургамлыг ихээр тариалах судалгаа зэргийг хийх зорилготой 2020 - 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.