ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛ, МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ НАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛАВ

 

 

Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ нь Монгол Улс дахь тэргүүлэх бизнес эрхлэгчид ба хөрөнгө оруулагчдын холбоонд суурилсан нийгэмлэг болох Монголын бизнесийн зөвлөл ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.

 

Энэхүү санамж бичгийн зорилго нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүгээр дамжуулан бизнесийн байгууллага хоорондын харилцаа холбоог өргөжүүлэн тэлэх, гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх явдал юм.

 

 

Цаашлаад хоёр байгууллага нь хамтран бизнесийн салбарын манлайлагчид, төрийн төлөөлөл, олон нийтийн оролцоо бүхий үндэсний болон олон улсын хэмжээний хурал уулзалт, арга хэмжээг зохион байгуулж Монголын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаар тохиролцов.