МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА

 

Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай Хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

 

 

Санамж бичгийн зорилго нь бизнес эрхлэгч залуучууд, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тухайн салбарын бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулахад салбарын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, өмгөөлөх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах; гарааны бизнесийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нэвтрүүлэгт оролцох боломжийг бүрдүүлэх замаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлах; гарааны бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр гадаад, дотоодын эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх судалгаа, төсөл, хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх тал дээр хамтарсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах; бизнес эрхлэгч залуучуудад зориулсан зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Бизнес эрхлэгч залуучуудыг дэмжих зээлийн хамтын санг үүсгэн байгуулах; эдийн засаг, зах зээлийн өөрчлөлтөд мэдрэмжтэй хандаж гарааны бизнес эрхлэгчдийг үнэ цэнэтэй мэдлэг, мэдээллээр хангах; шинэ техник технологи, инноваци нэвтрүүлсэн гарааны компанийн үйл ажиллагааг дэмжих, дотоод, болон гадаадын үзэсгэлэн яармагт хамруулах, сурталчлах явдал юм.

 

 

Хоёр байгууллага нь санамж бичгийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, үр дүнгийн талаар болон хоёр байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг өөрсдийн мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол дамжуулан сурталчилж, мэдээлэлж байх юм.