Олон улсын хөрөнгө оруулагч Александр Лоид ярилцсан нь

Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн зүгээс санаачлан гарааны бизнес эрхлэгч болон энтрепренёр болох хүсэлтэй залууст бизнес санаагаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор амжилтад хүрсэн дэлхийн бизнесмен, энтрепренёруудаас зөвлөгөө авах, харилцан мэдлэгээ солилцох боломжтой онлайн форумыг тогтмол зохион байгуулахаар болж эхний зочноор ноён Александр Лоидыг урьж оролцууллаа.

 

Энэхүү онлайн форумд төрөл бүрийн чиглэлээр бизнес эрхлэгч 30 гаруй залуучууд хамрагдаж ноён Александр Лоидын 20 гаруй жилийн туршлагаас хуваалцан, санал бодлоо солилцож, үнэтэй зөвлөгөө мэдээллийг цаг үетэй хөл нийлүүлэн хурдан шуурхай хүлээн авч оюундаа хөрөнгө оруулалт хийлээ.

 

 

Ноён Александр Лоидын амжилтад хүрсэн нууц, гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудал, анхаарах зүйлсийн талаар чөлөөтэй санал бодлоо хуваалцах боломжийг тус форумд оролцсон залууст олгосноор тухайн бизнесийг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт болоод зогсохгүй Монгол Улсын цаашдын эдийн засагт ирээдүйн томоохон хөрөнгө оруулагч, татвар төлөгч нарыг бэлдэхэд багагүй хувь нэмэр болсон гэдэгт бидний зүгээс итгэлтэй байна.

 

 

Тус онлайн форумыг @ubcomedy үүсгэн байгуулагч Б.Батбилэг (IG: shaldanshimpanze), гүйцэтгэх захирал Т.Мөнхмарал (IG: munkhmaral.t) нар хөтөллөө.

 

Онлайн форумд оролцсон бүх залуустаа баярлалаа!

 

Манай дараагийн онлайн форумд урилгаар Нью Йорк дахь PIPPIN TITLE/PIPPIN TECHNOLOGIES ХХК-ийн үүсгэн байгуулагч, CEO Бхарат П Дас (Bharat P Das) оролцохоор урилгыг маань хүлээн авсан байгаа тул Залуу Бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.