Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөгөөн ТББ болон Оюуны Ундраа Групп ХХК хамтран нийгмийн хариуцлага, давагдашгүй хүчин зүйлсийн үед авах арга хэмжээний хүрээнд дотоодын иргэд болон гадаадын жуулчдын тогтмол үйлчлүүлдэг худалдааны томоохон төвд гарааны компани, үйлдвэрлэгч нарт ээлтэй, уян хатан нөхцөлөөр худалдаа үйлчилгээ явуулах орон зайг олгож үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч энтрөпренер, старт-ап компаниудыг дэмжих зорилготой “CREATIVE RETAIL STORE” төслийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт маань дараах энтрөпренер, старт-ап компаниуд шалгарсан болно.
1. Моду Лабс ХХК 7. Гөү прогресс ХХК
2. Эгүлэн Пос ХХК 8. Монком мэйд
3. Ээлтэй Ертөнц ТББ 9. GeekMonkey
4. Одь Тан ХХК 10."Мон-Чик" урлан
5. Амин чанар уураг ХХК 11. Go grand тавилга
6. Лансэрс ХХК 12. Баян хийц ЗБН
Нийт шалгарсан залуустаа амжилт хүсье. Монголоосоо цойлж Олон Улсад танигдсан старт-ап болохыг хүсье!
Төсөлд оролцогчдод хүрэх үр ашиг:
Шалгаруулалтын дүнг танилцуулахад Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Мөнхмарал, төслийн менежер Б.Болорхүү, менежер Э.Өнөболд мөн шалгарсан старт-ап бизнес, энтрепренер залуусын төлөөлөл байлцлаа.
Зохиогчийн эрхийн хуулиар хамгаалав © 2021