НАСА МОНГОЛД! НАСАГИЙН НИСЭХИЙН ИНЖЕНЕР НАРИТАЙ ЯРИЛЦАХ НЬ

 

NASA МОНГОЛД

 

Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөлийн зүгээс ээлжит онлайн форумын зочноор хадагтай Хвангпо Нари (Hwangpo, Nari) гуайг урьж оролцуулж байна. Хвангпо Нари нь Америкийн үндэсний сансар судлалын удирдлага болох НАСА-д нисэхийн инженерээр ажилладаг бөгөөд бага байхдаа БНСУ-аас АНУ-д цагаачлан хэл, соёлын бэрхшээлүүдийг даван гарч өдгөө амжилттай яваа залуу инженерүүдийн тоонд тооцогдож байна.

 

 

НЬЮ ВАЙЗ сансрын телескоп түүний хамгийн анхны ажиллаж байсан даалгавар​

 

Тэрээр дурдахдаа "эмэгтэй хүмүүсийн хувьд гоо үзэсгэлэнтэй, сайхан харагдаж сайн нөхөртэй болж айлын эхнэр болох хэрэгтэй гэж хүн болгон хэлдэг байсан. Харин миний хувьд анхнаасаа англи хэл сурахдаа муу байсан учраас илүү их хичээж тоо болон физикийн хичээлүүдийг сайн судалж өөрийгөө хөгжүүлсэн маань давуу тал болсон гэж боддог" гэжээ.

Их сургуульд байхдаа Америкийн үндэсний сансар судлалын удирдлага болох NASA-д дадлага хийх боломж гарсан нь өдгөө 8 дахь жилдээ энэ байгууллагад ажиллах боломж олгосон юм.

 

 

Түүний амжилтад хүрсэн туршлага, гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудал, анхаарах зүйлсийн талаар чөлөөтэй санал бодлоо хуваалцах боломжийг тус форумд оролцох хүсэлтэй залуус та бүхэнд олгож байна.

 

 

Та бүртгүүлэх бол  ЭНД ДАРНА УУ!

 

 

Форумын болох огноо: 2020-07-31 өдөр өглөөний 10:00 цагт

Холбоо барих:  83104444