“CREATIVE RETAIL STORE 2” төслийн шалгаруулалтын урилга

"CREATIVE RETAIL STORE 2​" Төсөлд оролцох урилга

Оюуны Ундраа групп болон Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөгөөн ТББ хамтран COVID 19 цар тахлын үед нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн ТЭГ төгрөгийн нөхцлөөр Зайсан Хилл цогцолборт үндэсний үйлдвэрлэл эрхлэгч энтрепренер, стартапуудаа дэмжиж CREATIVE RETAIL STORE 2 төслийг хэрэгжүүлж байна.

COVID-19 цар тахлын үр дүнд  Одоогийн байдлаар нийтдээ 6000 орчмоор ажлын байрны тоо буурсан байгаа ба цаашид улс даяар  бизнес эрхлэлтийн орчинд ойролцоогоор 8000 орчим ажлын байрыг цомхтгох хандлагатай байна гэж судалгаагаар дүгнэжээ.

Энэхүү эдийн засгийн их хямралыг даван туулахад Оюуны ундраа групп ууган бизнесийн байгууллагын хувьд зайлшгүй хувь нэмрээ оруулах ёстой хэмээн үзэж байна. Тиймээс уг төслийг өргөжүүлж 2 дугаар үе шатны шалгаруулалтыг албан ёсоор зарлаж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч стартапуудыг өргөнөөр оролцохыг урьж байна!

 

Төсөлд оролцогчдод хүрэх үр ашиг:

·        Олон улсын стандарт нийцсэн худалдаа үйлчилгээний төв болох “Зайсан Хилл” худалдааны төвийн 4-р давхарт өөрийн бүтээгдэхүүн/үйлчилгээг түрээсийн төлбөр төлөлгүй зөвхөн урсгал зардлаа даан борлуулалт хийх боломж

·        Старт-ап, гарааны бизнесийг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулах ур чадвар, мэдлэг нэмэгдүүлэх сургалт, семинарт хамруулах

·        Шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж буй гарааны бизнес эрхлэгчдийг олон нийтэд сурталчлах, таниулах үйл ажиллагааг хамтран явуулах

·        Бусад технологийн болон үйлдвэрлэгч энтрепренер залуустай танилцах, хамтран ажиллах боломж

 

Төсөлд оролцогчдод тавигдах шаардлага:

Улаанбаатар хот, орон нутагт Мэдээлэл харилцааны технологи, Соёл Урлаг, Аялал жуулчлалын, спортын чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй стартап, жижиг дунд бизнес эрхлэгч, хувь хүмүүс

Тохижилтын төлбөр болон талбайн менежментийн зардлыг төсөлд шалгарагч нар хариуцна.

 

Та бүртгүүлэх бол  ЭНД ДАРНА УУ!

 

 

CREATIVE RETAIL STORE ЭХНИЙ ЭЭЛЖИД ШАЛГАРСАН БАЙГУУЛЛАГУУД БОЛОН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА