ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛ АНУ-ЫН ЭЛЧИН САЙД МАЙКЛ С. КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөлийн ТУЗ-ийн гишүүд 2020 оны 7 дугаар сарын 28-ний өдөр АНУ-ын элчин сайд Майкл С. Клеческий, Төлөөлөгчийн газрын орлогч дарга ноён Грегори Мэй, Консулын хэлтсийн дарга, ноён Брайан Уингейт, Эдийн засгийн хэлтсийн дарга ноён Бенжамин ЛеРой, Олон нийттэй харилцах албаны дарга ноён Роберт Тэйт нарыг хүлээн авч уулзлаа.

Зүүн талаас ЗБЭЗ-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Дашням, АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дарга ноён Роберт Тэйт, ТУЗ-ийн гишүүн Б.Октябрь, Консулын хэлтсийн дарга, ноён Брайан Уингейт, ТУЗ-ийн гишүүн О.Тэнүүн, ЗБЭЗ-ийн Ерөнхийлөгч Б.Намуун, АНУ-ын элчин сайд Майкл С. Клеческий, ТУЗ-ийн гишүүн Б.Энхбат, ТУЗ-ийн гишүүн Б.Жавхлан,Консулын хэлтсийн дарга, Төлөөлөгчийн газрын орлогч дарга ноён Грегори Мэй, Эдийн засгийн хэлтсийн дарга ноён Бенжамин ЛеРой, ЗБЭЗ-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхмарал

 

ЗБЭЗ Монголын гарааны бизнес эрхлэлт, түүний эко системийг хөгжүүлэх тал дээр бодлогын болон бусад төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж буйтай Элчин сайд Майкл С. Клеческий болон бусад төлөөлөл танилцлаа. Цаашид үйл ажиллагааны хүрээнд хоёр тал хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.