'NASA МОНГОЛД' ОНЛАЙН ФОРУМ БОЛЛОО

Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөлийн ээлжит онлайн 2020 оны 7 дугаар сарын 31 өдөр болсон ба NASA-гийн нисэхийн инженер Хвангпо Нари болон ШУ-ны доктор Насэр Чахат нартай сонирхолтой яриа өрнүүллээ.

 

Хвангпо Нари нь хүүхэд ахуйдаа гэр бүлийн хамт БНСУ-аас АНУ-д цагаачлан ирж амьдарсан юм.Тэрээр хэлэхдээ гадны соёлд дасан зохицоход амар биш байсан ч хичээл зүтгэл, хөдөлмөрлөсний үр дүнд амжилттай Их сургуулиа дүүргэж НАСА-д анх дадлага хийж, Их сургуулиа дүүргэсний дараа үргэлжлүүлэн НАСА-д ажиллах болсон байна.

 

Уг онлайн форумын зорилго нь Монгол улсаас ирээдүйд НАСА-д ажиллах хүсэлтэй хүүхэд, залуучуудыг холбож, мэдлэг мэдээллээр хангах, сансар судлал болон Марс, Бархасбадь гаргуудад хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаарх мэдээллийг мэргэжлийн экспертүүдээс авах юм.
 

Тус онлайн форумын турш NASA-гийн инженерүүд өөрсдийн ажиллаж байгаа гараг эрхэс, хиймэл дагуул, түүнтэй холбогдолтой ровер, дронь болон судалгааний ажлууд г.м олон сонирхолтой яриа өрнүүлснээс гадна Монголын залууст урам хайрлаж хувь хүний хувьд хэрхэн өөрийгөө дайчилж амжилттай ажиллах, мэргэжлээ сонгох тал дээр санал бодлоо хуваалцлаа.

 

Влогийг Залуун бизнес эрхлэгчдийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Мөнхмарал, UB Comedy үүсгэн байгуулагч Б.Батбилэг нар хамтран хөтөллөө. Нийт оролцсон 34 одон орон, гараг эрхэс судалдаг залуустаа баярлалаа!