“Америкид энтрепренер болох нь” эвент боллоо

Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэгч мөн Америкад бизнес эрхлэх хүсэлтэй Монгол залуустаа зориулж АНУ-д бизнес эрхлэх, экспорт худалдаа хийхэд шаардагддаг бичиг баримт, виз, эдлэх боломжтой хөнгөлөлтийн талаар АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл ноён Брайн вингэт болон Майкл ричмонд нар зөвлөмж зөвлөгөө өгч хүрэлцэн ирсэн зочдын асуултанд нээлттэй хариуллаа.


Мөн Америк болон Европт бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж байгаа Монголын "Яакмер" сарлагны хөөвөр даавуун ноосон хувцасны брендийг үүсгэн байгуулагч Б.Энхжаргал өөрийн туршлага, алдаа оноо болон сурсан зүйлсийнхээ талаар хуваалцлаа.  Үйл ажиллагаанд ЗБЭЗ-ийн тэргүүн Б.Намуун, гүйцэтгэх захирал Т.Мөнхмарал нар байлцаж, Tomyo edtech, Сэрүүн ххк, болон Эм Эм И Кью ХХК,  гм компанийн төлөөлөлүүд оролцлоо. 

 

Дараагийн үйл ажиллагаагаар удахгүй уулзацгаая!

 

Зураг 1: Яакмер брэндийн үүсгэн байгуулагч мөн ТомЁо боловсролын аппликэйшин хамтран үүсгэн байгуулагч Б.Энхжаргал.

 

 

Зураг 2: АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл ноён Брайн вингэт.

 

Зураг 3:АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл ноён Майкл ричмонд