УИХ-ЫН ИННОВАЦИ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн төлөөлөл УИХ-ын Инноваци, цахим бодлогын хорооноос зохион байгуулсан уулзалтад оролцож ажиллалаа. Уг уулзалтад БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл, МҮХАҮТ-ын төлөөлөл  Б.Түвшинтөр,  Дриймэрс нэгдэл, бусад гарааны бизнесүүд, болон аж ахуй нэгжүүд уулзаж өөрсдийн санал бодол болоод тулгараад буй бэрхшээл шийдлийн хамт танилцуулан уламжлав.

Уулзалтаар Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хамтран хэрэгжүүлж буй стартап, энтрепренеруудад зориулсан ээлтэй хууль, эрх зүйн орчинг бий болгоход шаардлагатай хуулийн хэрэгцээ, шаардлагыг судлах, судалгааны үр дүнд үндэслэж хуулийн төсөл санал болгох ажлыг БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл танилцууллаа.

Манай байгууллага болон Нийслэлийн инновацын газартай хамтран хэрэгжүүлж буй “МОНГОЛ - СОЛОНГОСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ ТӨВ” Төслийн тухай мэдээллийг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил тус тус танилцуулсан бол Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Т.Мөнхмарал уулзалтын үеэр дурдсан тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэрэгжүүлж буй өөрсдийн төсөл, ажлуудыг УИХ-ын Инноваци, цахим бодлогын хорооны гишүүд   мөн хүрэлцэн ирсэн төлөөллүүдэд танилцууллаа.

Уулзалтын үр дүнд, УИХ-ын Инноваци, цахим бодлогын хороотой дахин уулзах, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, судалгаа түүний явцыг танилцуулахаар тохиролцлоо.