ФЭЙСБҮҮК & YEC КОРОНАВИРУСТЫН ЭСРЭГ БИЗНЕСҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Аюулгүй бас Эрсдэлгүй:


Ковид-19 цар тахлын эсрэг арга хэмжээ авах нь
Шинэ төрлийн цар тахал болох Ковид-19 вирус дэлгэрсэнтэй холбоотойгоор дэлхий
даяар бизнесийн байгууллагууд маш олон хүндрэлүүдтэй тулгараад байгаа
билээ. Тиймээс Фэйсбүүкийн зүгээс тус цар тахлын бэрхшээлийг даван гарахад таны
бизнесийг дэмжих үүднээс  тусгайлан гарын авлага, зааврыг бэлтгэн гаргаж байна.
Доорх гарын авлагаас та харилцагчидтайгаа харилцахад шаардлагатай зөвлөгөө
зөвлөмжийг авах болно.

FACEBOOK
 

01. Өөрийгөө аюулгүй байлгах болон мэдээллээр хангах
 
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон өөрийн улсын эрүүл мэндийн
албанаас  гаргасан Ковид-19 цар тахалтай холбоотой шинэ мэдээ мэдээллүүдтэй цаг
ямагт танилцаж байх. Байнгын мэдээлэлтэй байх нь та өөрийн бизнест нөлөөлөхүйц
өөрчлөлт гарсан тохиолдолд цаг алдалгүй хариу арга хэмжээ авах боломжийг бий
болгоно.

02. Шаардлагатай мэдээллүүдийг тодотгон хүргэх 


Өөрсдийн веб хуудас болон бусад Instagram, Facebook зэрэг
цахим мэдээллийн хэрэгслүүдээрдамжуулан хэрэглэгчдэд
идэд байнгын мэдээ мэдээллээр хангах, зарим
чухал мэдээллүүдийг Facebookхуудсандаа харахад хялбар болгож Pin буюу тогтмол
цахим хуудсандаа байршуулах. 


Та энэ үеэр байгууллагын хэмжээндээ бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол
тэдгээрийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах ямар арга хэмжээ авч байгаа тухай;
мөн үйлчлүүлэгчдийн хүсэлт, шаардлагыг хэрхэн зохицуулж байгаа тухай
багтаасан мэдээллийг оруулж болно.  Та энэхүү мэдээллээ eDM,
болон push notification зэрэг мэдээллэх шугамуудаар дамжуулж болно.

3. Мэдээллийн олон сувагтай болох. 

Ковид-19-тэй холбоотой төлөвлөгдсөн олон арга хэмжээ болон эвентүүд хойшлох,
цуцлагдах шаардлага гарч байвал үйлчлүүлэгчидтэйгээ бусад сувгуудыг ашиглан
үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн харилцаа холбоогоо хадгалж үлдэх боломжтой. 
Жишээлбэл сургалт семинарыг онлайнаар явуулах, эсвэл сошиал медиа сувгуудыг
ашиглан онлайн лайв хийх. Facebook болон Instagram платформуудыг ашиглан шууд
лайв хийх тухай сураарай.


4. Үйлчлүүлэгчдийн хүсэлт, шаардлагад хариу үзүүлэх


Хэрэглэгчдийн хүсэлт,  шаардлагыг хангахад зориулсан гарын авлага, эх
үүсвэрээр өөрийн ажилчдыг хангаарай. Үйлчилгээтэй холбоотой асуудлуудын талаар
урьдчилсан хариулт  бэлтгэж eDM, Facebook, Messenger, Instagram болон бусад цахим
сувгуудаар дамжуулан өөрийн компанийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн
талаар нээлттэй үзүүлэх нь чухал юм.


Байгууллагын хувьд хэрэглэгчдээс ирэх олон хүсэлтүүдэд нээлттэй байхаас
гадна хариу арга хэмжээг тогтмол авах нь үйл ажиллагаaны салшгүй чухал хэсэг
байдаг. Messengerүргэлж идэвхтэй горим дээр тохируулах, WhatsApp бизнес нүүр
хуудас нээх болон Instagram Direct г.м түргэн шуурхай харилцаа үүсгэх
боломжтой платформуудыг ашиглаарай. 


Мөн хэрэглэгчид тань ямар мэдээ мэдээлэл хайж байгааг бодолцох хэрэгтэй.
Жижиглэн худалдааны компанийн хувьд өөрсдийн бүтээгдэхүүний захиалгын үйл
явцын талаар; Эвент болон аялал жуулчлалын бизнес эрхлэгчидэд үйл
ажиллагаа цуцлалттай холбоотой мэдээллүүд;харин фитнес төв, сургалтын төвүүдийн
хувьд төлбөрийн буцаан олголт болон гишүүнчлэлийн хугацааг түр хугацаанд зогсоох
зэрэг байж болно.


5. FAQ буюу түгээмэл асуугддаг асуултаар тодруулга хийх


FAQ буюу түгээмэл асуугддаг асуултууд болон хариултыг нарийвчлан бэлтгэх нь зүйтэй.
Бидний зүгээс салбар бүрд хамаарах боломжтой нийтлэг түгээмэл асуултуудыг
урьдчилан гаргаж нэгтгэлээ.


Асуулт: Би захиалгаа цуцлах боломжтой юу (Жишээ
нь: аяллын тасалбар/сургалт/фитнесийн гишүүнчлэл) ?


Хариулт: Мэдээж, эрх баригчдын зүгээс тулгараад буй нөхцөл байдалд тохируулан хүн
хоорондын зайг багасгах нэмэлт арга хэмжээ аван олон нийтийн цугларалтыг цуцлах,
сургуулиудыг түр зогсоох, зайлшгүй шаардлагатай бус үйлчилгээнүүдийг цуцлахтай
холбоотойгоор таны захиалгыг цуцлах /аяллын цагийг дахин товлох эсвэл
цуцлах / хүсэлтийн дагуу гишүүнчлэлийн эрхийг түр хугацаанд зогсоож байна.

Асуулт: БНХАУ-аас илгээмж авах нь аюулгүй юу?


Хариулт: Үйлчлүүлэгчид болон ажилчдын эрүүл мэнд бол бидний нэн тэргүүний зорилт
юм. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв (US CDC) мэдээлснээр 
коронавирус нь аливаа гадаргуу дээр амьдрах чадвар султай нь олон хоног/
сараар тээвэрлэгдэж буй илгээмжээс вирус тархах эрсдэл бага байдаг. Одоогийн
байдлаар тус вирус нь бараа бүтээгдэхүүнээр дамжиж тархсан тохиолдол бүртгэгдээгүй
байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээллийг  АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх
төвийн цахим хуудсаас ( https://www.cdc.gov/ ) авах боломжтой.


Хэдийгээр бидний урьдах саад тотгор давахад хүнд мэт санагдаж байгаач, бид сонор
сэрэмж, хамтын хүч, нэг нэгнээ дэмжсэнээр хүнд хэцүү цаг үеийг даван гарч чадах
болно. Бид хүн тус бүрийг сонор сэрэмжээ алдалгүйгээр аюулгүй байдлаа хангаж
өөрийгөө нэн тэргүүнд энэхүү цар тахлаас хамгаалахыг сэрэмжлүүлж
байна. Бид тантай энэхүү цар тахлын үеэр идэвхтэй арга хэмжээ авч, танд цаг
алдалгүй шуурхай хариу үзүүлж, шинэ шийдлүүдийг боловсруулж ажиллах болно.

 

Коронавирусын эсрэг арга хэмжээ авах нь:
Цахим худалдааны бизнес эрхлэгчдэд зориулав
 
Коронавирус буюу Ковид-19 цар тахлын дэгдэлтээс хамааралтайгаар хангамж,
ложистикийн сүлжээ,ачаа тээврийн үйл ажиллагаанууд сааталд орж ялангуяа БНХАУ-
аас захиалсан бүтээгдэхүүнүүдийн хугацаа хойшлогдох, саатах зэрэг төлөвлөгдөөгүй
эрсдэлтэй онлайн бизнес эрхлэгч нар тулгарч байна. Энэхүү тодорхойгүй нөхцөл
байдалд үйлчлүүлэгчидтэй тогтмол нээлттэй харилцаатай байх нь хамгаас чухал
болно. Тиймээс Facebook-ийн зүгээс бизнес эрхлэгч нар болон үйлчлүүлэгчдийн
харилцааг сайжруулах үүднээс энэхүү гарын авлагыг адил төрлийн
бизнес эрхлэгчдэдээ зориулан гаргалаа. Гарын авлагаар дамжуулан байгууллага хэрхэн
үйлчлүүлэгчидтэйгээ харилцаа холбоогоо хадгалж үлдэх талаарх стратеги
болон тактикийн талаар мэдээлэл авах болно.

FACEBOOK

1. Өөрийгөө, ажилчид, болон хэрэглэгчдээ аюулгүй болон мэдээлэлтэй байлгах 
 
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон өөрийн улсын эрүүл мэндийн
албанаас  гаргасан Ковид-19 тэй холбоотой шинэ мэдээ мэдээллүүдтэй цаг ямагт
танилцаж байх. Байнгын мэдээлэлтэй байх нь та өөрийн бизнес нөлөөлөхүйц өөрчлөлт
гарсан тохиолдолд цаг алдалгүй хариу арга хэмжээ авах боломжийг бий болгоно.
 
Коронавирусын дэгдэлтийн талаарх цаг үеийн бодит мэдээллийг шууд дамжуулагч
Crowd Tangle-аас цацагдсан Фэйсбүүк, Инстаграм болон Рэддит зэрэг цахим
хэрэгслүүдээр дамжуулагдсан мэдээлэлтэй танилцах. Бидний гол зорилго нь цар
тахалтай холбоотой мэдээллүүдийг үнэн зөв баттай эх сурвалжаас хүргэхийг чухалчилж
байна. Фэйсбүүк болон Инстаграмаар цар тахлын талаар мэдээ мэдээлэл хайхад та
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргаж буй арга хэмжээ
болоод зааварчилгааг авч болох бөгөөд мэдээ нь  pop-up хэлбэрээр таны дэлгэцэн дээр
гарч ирэх болно.  

 

2. Шаардлагатай мэдээллүүдийг тодотгон хүргэх 
Одоогийн нөхцөл байдалд бүтээгдэхүүн тээвэрлэлтээс гадна бүтээгдэхүүний нөөцтэй
холбоотой асуудлууд тулгарч байгаа. Үүнээс хамааран захиалгын явц, бараа
бүтээгдэхүүний хүргэлтийн хугацааны талаарх мэдээллийг хэрэглэгчдэд ил тод бэлэн
байлгах шаардлагатай. Байгууллагын нүүр хуудсанд бүтээгдэхүүн хүргэлт түүний
хугацааны талаарх мэдээллийг хүргэх боломжтой.  Бизнес эрхлэгч Facebook,
Instagram, WhatsApp зэрэг  байгууллагын цахим хуудас дээрээ бараа бүтээгдэхүүний
хүргэлтийн талаарх мэдээллүүдийг хүргэж болно. Чухал мэдээллүүдийг Pin болгон
цахим хуудасны эхэнд байршуулан харахад хялбар болгож болно. 

Бүтээгдэхүүний зөөвөрлөлтийн хугацаа хойшлогдох болон бусад гарч буй
хүндрэлүүдийг Customer Feedback Dashboard хянах самбарт бэлтгэснээр хэрэглэгчид
боломжит хугацааг илүү тодорхой харах боломжийг үүсгэнэ.


03. Үйлчлүүлэгчид болон тээвэр зуучийн хамтрагч байгууллагуудтай тогтмол
харилцаа холбоо уялдаатай ажиллах
Бараа бүтээгдэхүүний хүргэлтэд саатал гарах тохиолдол хэрэглэгчтэй тогтмол харилцаа
холбоотой байж шинэ мэдээ мэдээллийг солилцсоноор үүсч буй асуудалд үйлчлүүлэгч
нар эерэгээр хариу өгөх боломжтой. Хэрэглэгчдэд хүргэлтийн хугацаа өөрчлөгдсөнөөс
шалтгаалан бүтээгдэхүүний захиалга цуцалт болон төлбөр буцаан олголтыг хийх
боломжийг өгөх нь зүйтэй. 


Хэрэглэгчдэд байгууллагын зүгээс харилцагчийн үйлчилгээний багийг бүрдүүлж,
шаардагдах буцаан олголтын журам тогтоомжуудыг гарган хэрэглэгч болон
үйлчлүүлэгчдэд тогтмол мэдэгдэн хэрэгжүүлэхийг санал болгож байна. 
Харилцагч байгууллагатайгаа тогтмол харилцаа холбоо тогтоож бүтээгдэхүүний нөөц
болон нийлүүлэлт, тээвэр болон даатгал г.м бусад нарийн мэдээллүүдийг аван цаг
алдалгүй хэрэглэгчдэд уламжилж байх нь бизнесийг тогтвортой байлгах нэг арга
хэрэгсэл болно.

 

4. Технологиор дамжуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэх 


Үйл ажиллагааны хурдыг сайжруулах үүднээс (a responsive reservation management
system) буюу хэрэглэгч төвтэй систем ашиглан тус системээр дамжуулан үйлчлүүлэгчид
өөрийн захиалгыг өөрчлөх, цуцлах боломжтой болох бөгөөд хэрэглэгчдэд илүү уян
хатан, найдвартай болон эерэг сэтгэгдэл төрүүлэх боломжийг олгох болно.
Мөн өөрсдийн Facebook, WhatsApp, Messenger зэрэг платформыг ашиглан
автомат хариулагч ашиглан үйлчлүүлэгчдэд тогтмол хариу өгөх боломжтой.
 
Хэдийгээр бидний урьдах саад тотгор давахад хүнд мэт санагдаж байгаач, бид сонор
сэрэмж, хамтын хүч, нэг нэгнээ дэмжсэнээр хүнд хэцүү цаг үеийг даван гарч чадах
болно. Бид хүн тус бүрийг сонор сэрэмжээ алдалгүйгээр аюулгүй байдлаа хангаж
өөрийгөө нэн тэргүүнд энэхүү цар тахлаас хамгаалахыг сэрэмжлүүлж
байна. Бид тантай энэхүү цар тахлын үеэр идэвхтэй арга хэмжээ авч, танд цаг
алдалгүй шуурхай хариу үзүүлж, шинэ шийдлүүдийг боловсруулж ажиллах болно.

 

Коронавирусын эсрэг арга хэмжээ авах нь:
Худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулав
Коронавирус буюу Ковид-19 цар тахлын дэгдэлтээс хамааралтайгаар хангамж болон
ложистикийн сүлжээ, жижиглэнгийн худалдааны салбарт хүндээр нөлөөлж орон
нутгийн эдийн засаг хүчтэй нөлөө үзүүлсэн. Энэхүү тодорхойгүй нөхцөл байдалд
үйлчлүүлэгчидтэй тогтмол нээлттэй харилцаатай байх нь хамгаас чухал болно. Тиймээс
Фэйсбүүкийн зүгээс бизнес эрхлэгч нар болон үйлчлүүлэгчдийн харилцааг сайжруулах
үүднээс энэхүү гарын авлагыг адил төрлийн бизнес эрхлэгчдэдээ зориулан
гаргалаа. Гарын авлагаар дамжуулан байгууллага хэрхэн үйлчлүүлэгчидтэйгээ харилцаа
холбоогоо хадгалж үлдэх талаарх стратеги болон тактикийн талаар мэдээлэл авах
болно.
 

FACEBOOK

 

 

 
01. Өөрийгөө аюулгүй байлгах болон мэдээллээр хангах
 
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон өөрийн улсын эрүүл мэндийн
албанаас  гаргасан Ковид-19 тэй холбоотой шинэ мэдээ мэдээллүүдтэй цаг ямагт
танилцаж байх. Байнгын мэдээлэлтэй байх нь та өөрийн бизнест нөлөөлөхүйц
өөрчлөлт гарсан тохиолдолд цаг алдалгүй хариу арга хэмжээ авах боломжийг бий
болгоно.

02. Эрүүл мэнд болон хэрэглэгчийн сэтгэгдлийг хамгаалах
 
Байгууллага үйлчлүүлэгчидэд эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс
байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээний
талаар үйлчлүүлэгчидэд идэвх санаачилгатайгаар мэдээлэл өгөх. Хэрэв таны дэлгүүр
хөл хөдөлгөөн ихтэй, төв хэсэгт байрласан бол хэрэглэгчдэд таны дэлгүүр болон
худалдааны төв эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээнүүдээ Facebook,
Instagram зэрэг сошиал медиа хуудаснуудаар дамжуулан танилцуулах нь
тохиромжтой. 
 
Жишээлбэл худалдаа үйлчилгээний газар тогтмол үйлчлүүлэгч нарын биеийн халууныг
шалгах, гар ариутгах цэг, гар угаалтуур болон
анхны тусламжийн хэрэгслүүдийг шаардлагатай үед хэрэглэж болохоор цэвэр аюулгүй
орчинг хангаж хэрэглэгчдэд мэдэгдэх хэрэгтэй. Хэрэглэгчид дээ үйлчилгээний газрын
ажилчид тогтмол маск зүүж, ажилчид тань өдөрт 2 удаа биеийн халуунаа шалгуулдаг
болохыг харилцагч нарт мэдэгдсэнээр хэрэглэгчдийн тав тухтай байдлыг хангаж чадна.
Хэрэв танай бизнес CRM программ ашигладаг бол WhatsApp болон Messenger ашиглан
дээрх мэдээллүүдийг хүргэх боломжтой юм.
 

03. Бизнесийн өөр хувилбарыг санал болгох
Хэрэв таны бизнес үйлчилгээг өөр хувилбар ашиглахад дэмжих нөөцтэй бол цахим
худалдааны шийдлийг идэвхжүүлэх, болон Facebook
Live зэрэг платформуудыг ашиглаж болно. Худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгч нар
өөрсдийн бүтээгдэхүүнээ Facebook Shop дээр дэлгүүр
хэлбэрээр үүсгэж бүтээгдэхүүний танилцуулга жагсаалт болон каталог оруулах
боломжтой. Эдгээр хэрэгслүүдээр дамжуулж илүү хэрэглэгчдийн сонирхлыг татан ил
тод байдлыг бий болгоно.
Мөн хэрэглэгчдийнхээ сонирхол хүсэлд тохируулан Dynamic Ads буюу тухайн хүний
сонирхолд зориулсан бүтээгдэхүүний сурталчилгаа байршуулах эсвэл онлайн
дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж зорилтод үйлчлүүлэгч нартаа сурталчилгаагаа хүргэж
болно.

 

04. Технологиор дамжуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь:
Худалдаа үйлчилгээний газар хүн хоорондын зайг барих үүднээс бизнесүүд өөртөө
үйлчлэх киоск машин, цахимаар төлбөр тооцоо хийх боломжийг бий болгож болно.
Эдгээр арга хэмжээг авснаар төлбөр тооцоог бэлэн мөнгө болон кредит картаар хийх
биш утас болон цахимаар төлбөр тооцоог хийн хүн хоорондын зайг багасгана.  Энэхүү
гарын авлага дээрээс Ковид-19 вирусийн хүний биенээс гадна эд материалын
гадаргуун дээр вирусийн амьдрах чадварыг мэдээлсэн байгаа.


Бизнесийн үйл ажиллагаанд дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж хэрэглэгчдийн
аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хэрэглэгчдэд баталгаа болно. Мөн та авч буй арга
хэмжээнүүдийн талаар цахим хуудас, сувгуудаар болон үйлчлүүлэгчийн имэйл хаягаар
илгээх нь та үйлчлүүлэгчдэд аюулгүй орчинг үүсгэж мөн нээлттэй харилцааг бий
болгоход оршино.


Хэдийгээр бидний урьдах саад тотгор давахад хүнд мэт санагдаж байгаач, бид сонор
сэрэмж, хамтын хүч, нэг нэгнээ дэмжсэнээр хүнд хэцүү цаг үеийг даван гарч чадах
болно. Бид хүн тус бүрийг сонор сэрэмжээ алдалгүйгээр аюулгүй байдлаа хангаж
өөрийгөө нэн тэргүүнд энэхүү цар тахлаас хамгаалахыг сэрэмжлүүлж
байна. Бид тантай энэхүү цар тахлын үеэр идэвхтэй арга хэмжээ авч, танд цаг
алдалгүй шуурхай хариу үзүүлж, шинэ шийдлүүдийг боловсруулж ажиллах болно.

 

Коронавирусын эсрэг арга хэмжээ авах нь:
Аяллын салбарт бизнес эрхлэгчдэд зориулав
 
Коронавирус буюу Ковид-19 цар тахлын дэгдэлтээс хамааралтайгаар нислэг цуцлалт,
аяллын хорио цээр болон халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд аялал жуулчлал
багассан нь дэлхий даяар аялал жуулчлалын салбарт хүндээр нөлөөлсөн. Энэхүү
тодорхойгүй нөхцөл байдалд үйлчлүүлэгчидтэй тогтмол нээлттэй харилцаатай байх нь
хамгаас чухал болно. Тиймээс Facebook-ийн зүгээс бизнес эрхлэгч нар болон
үйлчлүүлэгчдийн харилцааг сайжруулах үүднээс энэхүү гарын авлагыг адил төрлийн
бизнес эрхлэгчдэд зориулан гаргалаа. Гарын авлагаар дамжуулан байгууллага хэрхэн
үйлчлүүлэгчидтэйгээ харилцаа холбоогоо хадгалж үлдэх талаарх стратеги болон
тактикийн талаар мэдээлэл авах болно.

FACEBOOK

01.Өөрийгөө, ажилчид, болон хэрэглэгчдээ аюулгүй болон мэдээлэлтэй
байлгах 
 
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон өөрийн улсын эрүүл мэндийн
албанаас  гаргасан Ковид-19 тэй холбоотой шинэ мэдээ мэдээллүүдтэй цаг ямагт
танилцаж байх. Байнгын мэдээлэлтэй байх нь та өөрийн бизнест нөлөөлөхүйц
өөрчлөлт гарсан тохиолдолд цаг алдалгүй хариу арга хэмжээ авах боломжийг бий
болгоно.
 
Коронавирусын дэгдэлтийн талаарх цаг үеийн бодит мэдээллийг шууд дамжуулагч
Crowd Tangle-аас цацагдсан Facebook, Instagram болон Reddit зэрэг цахим
хэрэгслүүдээр дамжуулагдсан мэдээлэлтэй танилцах. Бидний гол зорилго нь цар
тахалтай холбоотой мэдээллүүдийг үнэн зөв баттай эх сурвалжаас хүргэхийг чухалчилж
байна. Facebook болон Instagram-аар цар тахлын талаар мэдээ мэдээлэл хайхад та
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргаж буй арга хэмжээ
болоод зааварчилгааг авч болох бөгөөд мэдээ нь pop-up хэлбэрээр таны дэлгэцэн дээр
гарч ирэх болно.
 
Аюулгүй болон хариуцлагатай аялагч зэрэг компанит ажлыг өрнүүлж харилцагч нараа
бэлтгэж болох боломжтойг бодолцох хэрэгтэй. Үйлчлүүлэгчдэд аюулгүй
зорчих зааварчилгаар хангах нь таны брэндийг хадгалах болно.

 

02. Чухал зарлалуудыг онцлон тэмдэглэх


Байгууллага цар тахлын эсрэг авч буй арга хэмжээгээ тодотгон харуулж энэ
хугацаанд харилцагчдад ил тод байдлыг мэдээлэх нь зүйтэй. Жишээлбэл, хэрвээ таны
байгууллага түр хугацаанд оршиг суух газрыг бүрдүүлдэг бол цар тахлын эсрэг авч буй
арга хэмжээнд байнгын халуун шалгалт, нийтийн талбайн ариутгал болон

халдваргүйжүүлэлт зэргийг тодотгон харуулж болно. Үүнээс гадна ойр байрлах эмнэлэг
болон түргэн тусламжийн газруудын үйлчилгээ болон холбогдох мэдээлэл, ойролцоох
сувилагч болон эрүүл мэндийн ажилтнуудын талаарх мэдээллийн жагсаалтыг гаргаж
болно. Энэ нь зочдод нэвтрэхэд аюулгүй болон байрших хугацаанд аюулгүй байдлыг
хангахад анхаарал тавиж байна гэдэгт итгэл өгнө.


Хэрэв та аялал жуулчлалын салбарт бизнес эрхэлдэг бол төлбөрийн буцаан олголт
болон захиалга цуцалтын талаар түгээмэл асуугддаг асуулт хариултыг бэлтгэх болон
байгууллагын зүгээс авч буй урьдчилсан арга хэмжээнүүдийн талаар мэдээллийг
хүргүүлж болно.


Дээрх мэдээллүүдийг Facebook, Instagram, WhatsApp гэх мэт цахим хуудас болон
бусад сошиал сувгуудыг ашиглан мэдээллийг хүргэх боломжтой. Чухал зарлалуудыг
Фэйсбүүк хуудсанд Pin хийж хуудасны хамгийн дээд талд байршуулан харахад хялбар
болгож болно. 

 

03. Технологиор дамжуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэх
Үйл ажиллагааны хурдыг сайжруулах үүднээс (a responsive reservation management
system) буюу хэрэглэгч төвтэй систем ашиглан системээр дамжуулан үйлчлүүлэгч
өөрийн захиалгаа өөрчлөх, цуцлах боломжтой болох бөгөөд энэ нь хэрэглэгчдэд илүү
уян хатан болон найдвартай сэтгэгдэл төрүүлнэ.

 

04.        Харилцагчдад үйлчилгээний талаар хариулт өгөх
Өнөөгийн нөхцөл байдал тогтворжих хооронд аялал жуулчлал, үзвэрийн салбарт үйл
ажиллагаагаа явуулж байгаа байгууллагууд дотоодын жуулчид уруу үйл ажиллагааг
чиглүүлэх гэх мэт бизнесийн өөр эх үүсвэрт хүчин чармайлтаа төвлөрүүлэх талаар
бодож үзээрэй. Жишээлбэл, та удахгүй болох Шинэ жилийн баярын улирлын үеэр эх
орон уруугаа буцаж ирэх аялагчдыг зорилтот хэрэглэгчид болгох боломжтой.
Хэрвээ та зочид буудал эсвэл хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт бизнес эрхэлдэг
бол орон нутагт болж буй эвент болох хурим, уулзалт гэх мэт эвентүүдэд өөрийн
үйлчилгээг хүргэх боломжтой. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Эх үрсийн
баяр, Цагаан сар зэрэг улирлын чанартай баярын өдрүүд болон онцгой тохиолдлуудыг
товлон бизнес үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой. 


Байнгын аялагч нарт зориулж хөнгөлөлттэйгөөр агаарын тээврээр аялж байгаа
тохиолдолд аяллын нэмэлт хэрэгслүүдийг хямд өртөгтэйгөөр борлуулж болох
юм. Жишээлбэл хоол хүнс, ачаа тээшний үйлчилгээ болон суудлын сонголт зэрэг зүйлс
байж болно. Харин хөнгөлөлтгүй агаарын тээврээр зорчиж байгаа тохиолдолд
хэрэглэгчдэд магадгүй илүү тохитой суудлын үнийн дүнг гарган шийдэж болох юм.
Хэдийгээр бидний урьдах саад тотгор давахад хүнд мэт санагдаж байгаач, бид сонор
сэрэмж, хамтын хүч, нэг нэгнээ дэмжсэнээр хүнд хэцүү цаг үеийг даван гарч чадах
болно. Бид хүн тус бүрийг сонор сэрэмжээ алдалгүйгээр аюулгүй байдлаа хангаж
өөрийгөө нэн тэргүүнд энэхүү цар тахлаас хамгаалахыг сэрэмжлүүлж
байна. Бид тантай энэхүү цар тахлын үеэр идэвхтэй арга хэмжээ авч, танд цаг
алдалгүй шуурхай хариу үзүүлж, шинэ шийдлүүдийг боловсруулж ажиллах болно.