ФЭЙСБҮҮК МОНГОЛД АНХ УДАА ОНЛАЙН ЭВЕНТ БОЛЛОО

Залуу Бизнес эрхлэгчдийн Зөвлөл нь Фэйсбүүк компанитай хамтын ажиллагааны хүрээнд Монголд анх удаа "ГЛОБАЛ ТӨВШИНД БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?" сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Фэйсбүүкийн Тайван, Монгол болон Хонг конг дахь салбаруудыг хариуцдаг Ноён Жорж болон Хадагтай Авраро Ли нар оролцсон бөгөөд

Сургалтаар:

- Фэйсбүүк болон Инстаграммын insight буюу үйлчлүүлэгчдийн судалгааг хэрхэн тайлж унших арга аргачлал,

- Фэйсбүүк ашиглаж хэрхэн амжилттай маркетинг, борлуулалт хийх вэ,

- Орчин үеийн бизнесийн трэнд, чиг хандлага хаашаа явж байна вэ

- цахим аюулгүй байдлыг хэрхэн хангах г.м

Тус эвент маань Зайсан хилл цогцолборын Primecineplex зааланд зохион байгуулагдсан ба АНУ-ын элчин сайд Майкл С. Клеческий нээлтийн үг хэлж нээсэн болно.

Фэйсбүүкийн дараачийн алсын хараа болох онлайн худалдааны чиглэлээ хэрхэн ажиллахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар сонирхолтой яриа өгсөн бөгөөд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид асуулт хариултын хэсэгт идэвхтэй оролцож мэдээлэл солилцох арга хэмжээ боллоо.

 

Зүүн талаас АНУ-ын элчин сайд Майкл С. Клеческий,  ЗБЭЗ-ийн Ерөнхийлөгч Б.Намуун, АНУ-ын элчин сайд худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Д.Ричмонд ЗБЭЗ-ийн ТУЗ-ийн гишүүн О.Тэнүүн.

АНУ-ын элчин сайд Майкл С. Клеческий,  АНУ-ын элчин сайд худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Д.Ричмонд болон Залуу Бизнес эрхлэгчдийн зөвлөлийн удирдлага мэргэжэлтнүүд болон сайн дурын ажилчидын хамт

Хүрэлцэн ирсэн сайн дурын ажилчид