Ложистикийн салбарын хүрээнд зохион байгуулсан "Gobi Escape" хөтөлбөр болж өнгөрлөө

Ложистикийн салбарын хүрээнд зохион байгуулсан "Gobi Escape" хөтөлбөр болж өнгөрлөө

 

Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөгөөн ТББ нь дотоодын гарааны бизнес эрхлэгчдийн ажиллах ээлтэй орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор аялал жуулчлал ба соёл, боловсрол, мэдээлэл технологи, ложистик, хөдөө аж ахуй гэсэн үндсэн таван салбарт үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

 

 

Бид 10 дугаар сарыг ложистикийн салбарын сар болгон зарласан билээ. Тус үйл ажиллагааныхаа хүрээнд "Говь искайп" хөтөлбөрийг Монголын төмөр замтай хамтран зохион байгууллаа. Манай улсад сүүлийн 60 гаруй жил хийгдээгүй Монголчууд өөрсдийн биеэр хийсэн хамгийн том бүтээн байгуулалттай танилцах үйл ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 3-5 ны хооронд боллоо.

 

 

Тус үйл ажиллагаанд оролцсон 125 залуус маань бизнес эрхлэгч, ложистикийн салбарыг сонирхогч эсвэл тус салбарт суралцаж буй оюутан залуус байснаараа онцлог байлаа. Хөтөлбөрийн хувьд Вокзалаас Дорноговь аймагруу хөдлөх, Энергийн төв дээр мандах наран үзэх,  “Шинэ төмөр зам” бүтээн байгуулалтын товч танилцуулга болон Төрийн ордноор зочлох хуваарьтай байв. Хөтөлбөрт хамрагдсан залуусын хамгийн шимтэн сонирхсон зүйлс нь эх орныхоо хамгийн том бүтээн байгуулалт болох шинэ төмөр зам байлаа. Монгол инженерүүд болон Зэвсэгт хүчнийхэн хамтарсан уг төслөөр дамжуулан олон дагуул үйлдвэр, ажлын байр, худаг барилга орон сууцууд баригдаж байгаа нь талархууштай байлаа.

 

 

Уг бүтээн байгуулалт нь 1,5 жилийн дотор зардлаа нөхөх боломжтой ба Монголын эрдэс баялгийг гадаадын зах зээлд өөрсдийн вагон тээврээр, бага зардлаар тээвэрлэх ба дотооддоо боловсруулж нэмүү өртөг үүсгэж зарах боломж нээгдэж байгаа билээ.

 

 

Ложистикийн салбарын энэхүү сарын дараах үйл ажиллагаа маань зам тээвэр,  вагон тээвэр, хүн тээвэр,  агаар тээвэр болон буухиа гэсэн салбаруудад үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй эрхмүүдийг урьж салбарын мэдээ мэдээллийг залууст нээлттэй хүргэх,  хэрхэн тус салбарт бизнесээ эхлүүлэх, өрсөлдөх болон тулгардаг сорилуудын талаар хэлэлцээр өрнүүлэх юм.

 

 

Та бүхэн дараагийн үйл ажиллагаандаа хамрагдахыг хүсвэл 93104444 дугаар холбогдоно уу.