“ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ, ШИНЖЛЭХ УХААН, ЭКСПОРТЫН ЧИГ БАРИМЖАА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөгөөн ТББ нь дотоодын гарааны бизнес эрхлэгчдийн ажиллах ээлтэй орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд Хөдөө Аж Ахуйн (ХАА) Салбарыг дэмжиж одоогоор ХАА салбарт амжилттайгаар хамаарах төслүүдийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Үүний хүрээнд  Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран тус хурлыг зохион байгуулсан юм.

 

Энэхүү хурлын хүрээнд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгоор “Салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын хэмжээг нэмэгдүүлэх” зорилтууд тавьж зохион байгууллаа. Эдгээр зорилтод хүрэхэд бидэнд арьс шир, ноос ноолуурын салбарын техник технологийн хүрсэн түвшинг тогтоох, тулгарч буй асуудал, гарц шийдэл, R&D судалгаа хөгжүүлэлт, инновац дамжуулалтын чиглэлийг тодорхойлох, дотоод ба гадаад хамтын ажиллагааг уялдуулах, өргөжүүлэхэд зорилготойгоор санал нэгдэн хурлыг зохион байгууллаа.