YEC & Korea Venture Investment Corp. САНАМЖ БИЧИГ ЗУРЛАА

Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл болон БНСУ-ын Хөрөнгө оруулалтын Korea Venture Investment Corp. 2020 оны 11 дүгээр сарын 4 ний өдөр Хамтран ажиллах санамж бичиг зурлаа.

Тус байгууллага нь 2005 онд байгуулагдсан бөгөөд БНСУ-ын засгийн газраас санхүүжүүлэгдсэн хөрөнгө оруулалтын байгууллага ба өсөх боломжтой жижиг дунд бизнесүүд болон гарааны бизнесүүдэд санхүүжүүлэлт үзүүлэн дэмжиж ажилладаг байгууллага юм. Тус корпорацын үйл ажиллагаа нь БНСУ-ын Эдийн засагт маш том нөлөө үзүүлдэг болно.

Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл болон Korea Venture Investment Corp.(KVIC) хамтран ажилласнаар Монголын гарааны бизнесүүдийг менежмент, санхүү болон хүний нөөц сайжруулах талаар хамтран ажиллах боломжтой болж байгаа нь Монголын гарааны бизнесүүдийг дэлхий хэмжээнд гаргах боломжийг нээж байгаа болно.