БНСУ-ЫН СТАРТАП БОЛОН ЭНТРЕПРЕНЕР ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Солонгосын Стартап ба Бизнес эрхлэлтийг хөгжүүлэх хүрээлэн нь “БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэл, стартапын яам”-ны харьяа төрийн агентлаг бөгөөд 2008 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн технологид суурилсан гарааны бизнесийг нэмэгдүүлэх, дэмжин хөгжүүлэх замаар улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг байгууллага юм. 

 


 

Санамж бичгийн хүрээнд байгууллагуудын хамтын ажиллагааг улам чанаржуулж хоёр үндэстэний гарааны бизнесийг сурталчлан дэлгэрүүлэх, түүний экосистемийг сайжруулах зорилготой юм. Мөн гарааны бизнесийг хөгжүүлэх мэдлэг, туршлага солилцох, сургалт судалгаа хийх ажлууд хэрэгжүүлнэ. Цаашилбал, "Монгол-Солонгосын гарааны бизнесийн ХАБ байгуулах” төслийг хамтран хэрэгжүүлэх билээ.